НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр Ц.Цогзолмаа сонгогджээ

b5ec2e74d8daa509bigТусгаар тогтнолын ордонд МАН-ын  дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит VI чуулган  болж, ирэх дөрвөн жил удирдах тэргүүнээ сонголоо. Намын дэргэдэх НАМЭХ-ны эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагын төлөө марафон Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ундармаа нарын  дунд өрнөж, тэдний нэрээр санал хураалт явуулж дүнг гаргахад, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа олонхийн саналыг илт давуу буюу 64.9 хувийн саналаар сонгогдов. Харин хэвлэлээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,  хөтлөгч П.Анужин гэх мэт нэрс дурдагдсан нь тэд нэрээ дэвшүүлээгүй гэнэ. НАМЭХ-ны дарга хатагтай   Ц.Цогзолмаа өмнө нь Нийслэлийн Хүүхэд залуучуудын газрын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч зэрэг албан тушаал хашиж байсан төдийгүй 2012 оны УИХ-ын сонгуульд  Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт  МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, өвдөг шороодсон юм.

Эх сурвалж: http://www.aravt.mn/

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …