МАН-ын эмэгтэйчүүд ерөнхийлөгчөө сонгохоор чуулж байна

eb1ec9c01e5643d0originalМАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилсан Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Хуралдаанаар холбооныхон 2013 онд хийсэн ажлынхаа тайлан илтгэл, зохион байгуулалтын асуудал дүрмийн өөрчлөлтийн талаар ярих бөгөөд НАМЭХ-ны ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчид яг хэн сонгогдох нь тодорхойгүй байгаа ч Бага хурлын гишүүн П.Анужин, Ц.Цогзолмаа нарыг хамгийн өндөр магадлалтай гэх таамаг байгаа юм. НАМЭХ-ны Ерөнхийлөгч нь намын болон төрийн бус байгууллагын ажлын туршлагатай, гадаад хэл, боловсролын өндөр мэдлэгтэй байх шалгуур тавигддаг ажээ.

Дашрамд дурьдахад, НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол ажиллаж байсан бөгөөд тэрээр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон билээ.

index

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …