Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдах цэгүүд

94da499b0c75cdd5greatНийслэлд энэ жил нөөцийн махыг “Баатарууд тэнгэр” ХХК, “Эи Эн Ди Эм” ХХК-иуд бэлтгэн борлуулахаар болсон бөгөөд өнгөрөгч оны 12-р сарын 25-наас худалдаанд гаргасан билээ. Тэгвэл Сар шинийн баярт зориулж, нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн дүүргүүдэд 2014 оны нэгдүгээр сарын 11-29-нийг дуустал зохион байгуулахаар болсон талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
Сүхбаатар дүүрэгт:

  1. Бүрд зах -“ANDM” ХХК-иас (2 машин 3.5-5т);
  2. 7 буудалд -“Баатарууд тэнгэр” ХХК (1 машин 10 тн);

Баянгол дүүрэгт:

  1. Смарт худалдааны төвийн гадна “Баатарууд тэнгэр” ХХК (2 машин 2,5т);
  2. Хар хорин худалдааны төвийн гадна “ANDM” ХХК-иас (2 машин 3.5-5т);

Хан-Уул дүүрэгт:

  1. Яармагийн эцсийн буудалд “Баатарууд тэнгэр” ХХК (1 машин 2,5т);

Чингэлтэй дүүрэгт:

  1. Бөмбөгөр худалдааны төвийн гадна “Баатарууд тэнгэр” ХХК (2 машин 2-2,5т);
  2. Нарантуулын гадна талбайд “ANDM” ХХК (1 машин 8-10 т, 1 машин 3,5т);
  3. Хүчит шонхор худалдааны төвд  “Баатарууд тэнгэр” ХХК (1 машин 10т);

Баянзүрх дүүрэгт:

  1. Скай их дэлгүүрийн гадна ANDM ХХК (2 машин 3.5-5т);
  2. Тэнгэр бөөний худалдааны төвийн гадна Баатарууд тэнгэр ХХК;

Сонгинохайрхан дүүрэгт:

  1. 3 замын уулзвар Тойрогт ANDM ХХК (2 машин 3.5-5т);
  2. Цамбагарав худалдааны төвийн гадна талбайд ANDM ХХК (2 машин 3.5-5т);
  3. 21-р хороолол Шөнийн захын гадна талбайд 2 машин Баатарууд тэнгэр ХХК (1 машин 2,5т);

Багануур дүүрэгт:  1 цэгээр ANDM ХХК(1 машин 5т)

Багахангай, Налайх дүүрэг тус бүрт нэг цэгээр “Баатарууд тэнгэр” ХХК (2 машин 3.5-5т).

-“Мишээл экспо” худалдааны төвд нэгдүгээр сарын 14-нөөс 24-ний өдрүүдэд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр “Баатарууд тэнгэр” ХХК, “ANDM” ХХК-иас нийт дөрвөн машинаар,

-Дүнжингарав худалдааны төвд нэгдүгээр сарын 14-нөөс 29-ний өдрүүдэд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр “Баатарууд тэнгэр” ХХК, “ANDM” ХХК-иас нийт дөрвөн машинаар нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …