Б.Пүрэвсайханд үүрд хадгалагдах цом гардууллаа

Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн  цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд  болсон билээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл бөхчүүдийн уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, “Нью прогресс” группын бөх, Монгол Улсын залуу начин Б.Пүрэвсайхан түрүүлж Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гардан авсан юм. Шилжин явах цом дээр 2011 оноос эхлэн зохиогдсон өндөр чансаатай бөхчүүдийн барилдаанд түрүүлсэн хүчит бөхчүүдийн нэр, цолыг бичин алдаршуулдаг юм.

Шигшмэл бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд шилжин явах цомоос гадна үүрд хадгалагдах цом гардуулдаг уламжлалтай. Уламжлалын дагуу Монгол Улсын залуу начин Б.Пүрэвсайханд өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үүрд хадгалагдах цомыг гардуулав.

Үүрд хадгалагдах цом гардуулах үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Өндөр чансаатай 128 бөхийн барилдаанд уран мэхийг уралдуулан түрүүлсэнд баяр хүргэж дурсгалын цомыг үүрд хадгалуулахаар гардуулж байна. Дараа дараагийн наадамдаа түмэн олноо баясгаж, цол чимэг өгсөхийг хүсэн ерөөе” гэлээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …