Биологийн нэмэлт тэжээл агуулсан тосыг 30-аас дээш насанд л хэрэглэдэг

images Охид бүсгүйчүүд минь нүүрний тосоо сонгохдоо өөрийн арьсны төрлөөс гадна тухайн тос нь ямар үйлчилгээтэй, найрлаганд нь юу орсон болоод хэдэн насныханд зориулсан бэ? гэдгийг нь сайтар шалгаж байгаарай. Тос л бол тос гээд юу таарснаа түрхэх нь таны гоо сайхан болоод арьсны эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлж, бага багаар гундуулж байдаг гэдгийг санаарай.

Ингээд нүүрний тосоо сонгоход тань тус болох доорхи зөвлөгөөг хүргэж байна. 

Шингэндүү тос нь нүүрэнд наалдсан бохир зүйлсийг зайлуулж арьсыг зөөлрүүлж хүйтэн агаар болон орчны сөрөг таагүй зүйлсээс арьсыг хамгаалахаас гадна нүүрний будгийг арчиж авахад ч хэрэглэгддэг. Арьс маш хуурайшиж байгаа эсвэл угийн хуурай арьстай бол нүүрээ усаар угаах биш иймэрхүү шингэндүү нүүрний тосоор арчиж болно.

Тэжээлийн тосыг сонгохдоо ямар нүүрний арьсанд зориулагдсан байна вэ гэдгийг сайтар уншиж авах хэрэгтэй. Тухайлбал, апилак, гүзээлзгэний шүүс, фурацилин зэргийг агуулсан тоснууд нь төрөл бүрийн харшилтай хүмүүст харшлыг нь хөдөлгөх хандлагатай байдаг.

Биологийн нэмэлт тэжээл агуулсан тоснуудыг 30 наснаас хойш арьсан дээр төрөл бүрийн үрчлээс, нөсөө, толбо зэрэг насжилттай холбоотойгоор явагддаг шинжүүд илэрсний дараа түрхэх хэрэгтэй.

Ямар ч тэжээлийн тосыг түрхэснээс хойш 20-40 минутын дараа нүүрэн дээр үлдсэн илүүдэл хэсгийг нь цаасан салфеткаар зөөлөн шингээж, арчиж авах ёстой. Нүүрэндээ тос түрхэхдээ нүүрний төвөөс нь гадагш зах руу нь чиглүүлж хуруугаа хөнгөн хөдөлгөж, зөөлөн түрхэж байх хэрэгтэй.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …