Хэл ярианы бэрхшээлийг хэрхэн давах вэ?

2075Олны ємнє vг хэлж, бодол санаагаа зєв илэрхийлэх нь чухал учир уран яруу, зєв, хэлж ярьдаг байх хэрэгтэй. Хэл ярианы согог vvсэхэд янз бvрийн хvчин зvйлс дангаар, эсвэл хавсран нєлєєлдєг. Vvнд: •Сонсгол хэвийн авч дуу авиаг гvйцэд ялгаж чадахгvй байх •Зулайн хэсэгт орших хэл ярианы хэсгийг тєрєх vед гэмтээх •Хэл ярианы эрхтний бvтцийн согог. Жишээ нь, хэлний уг богино, дээд тагнай цоорхой, эсвэл буруу зуулт, • Уруул ба хэлний хєдєлгєєний дутагдал, • Сэтгэл зvйн саатлаас болсон хэл ярианы хєгжлийн саатал, Тэр бvлийн дотор буруу ярих ба бусад хэл ярианы ноцтой согогийн vед авианы дуудлага єєрчлєгдєєд зогсохгvй тєдийгvй дуу, авиаг сонсч ялгах чадвар, хvvхдийн єєрийн хэрэглэдэг болон сонсч таньдаг vгсийн сан хязгаарлагдан єгvvлбэр vvсгэх, vг холбоход нь бэрхшээл vvснэ. Энэ бvх согогийг хvvхэд насанд нь засахгvй бол эргэн тойрныхонтойгоо харилцахад бэрхшээлтэй, цаашдаа хvvхдийн ерєнхий хєгжил, байгалийн авьяасаа бvрэн хэмжээгээр нээхэд ихээхэн саад болдог. Хэл ярианы согог хvндрэлээр нь ерєнхий боловсрол эзэмшихэд саад болохгvй ба тусгай сургалт шаардлагатай гэж хуваадаг. Хэл ярианы хvнд согогууд дотроос алалгия, дизартрийн янз бvрийн хэлбэр, хэд хэдэн тєрлийн ээрэх нь хамгийн их таардаг. Алали гэдэг нь сонсгол хэвийн байв ч тархины хэл яриа хариуцсан хэсгийг дутуу хєгжил, эсвэл єєрчлєлтєєс vvдсэн хэсэгчлэн, эсвэл бvрэн хэлгvй болохыг хэлнэ. Мэдрэхvйн алалигийн vед хvvхэд бусдын яриаг сонсч байв ч авиануудыг таньж ойлгох чадваргvй байдаг. Хєдєлгєєний алалигийн vед хvvхэд хэлний авиа, vг, дvрэм зэргийгэзэмших чадваргvй байна. Дизартрия (анартри) гэдэг нь мэдрэлийн системийн гэмтлийн улмаас vvсдэг дуудлагын согог юм. Дизартригийн vед зєвхєн авианы дуудлага тєдийгvй яриа бvхэлдээ согогтой болдог. Авиаг бvрхэгдvv дуудан, дуу нь сул, эсвэл хэт чанга байх, амьсгалынх хэмнэл алдагдах, ярианы хэмнэл хэвийн бусаар тvргэсэх, эсвэл хэтэрхий удаан болох зэрэг шинж илэрнэ. Дизартритай хvvхдэд сарвуугаараа нарийн хєдєлгєєн хийх чадваргvй, болхидуу байх нь цєєнгvй. Дизартрийн далд хэлбэртэй хvvхдvvд vеийнхээсээ нэг их ялгараад байдаггvй тул эцэг, эхчvvд тэр бvр анзаардаггvй. Гэхдээ далд хэлбэрийн дизартрий нь тод бус, бувтнаж ярих ба хоолондоо муу байх гэсэн шинж тэмдэгтэй байдаг. Ихэвчлэн зажлахад хэцvv мах, талхны зах, лууван, хатуу алиманд дургvй байдаг. Улмаар ганц хоёр зажилсан болоод завжиндаа хоолоо, байлгадаг. Vvнээс болж эцэг, эхчvvд нь хvvхдэдээ хоол идvvлэхийн тулд зєєлєн хоол єгєх гэдэг. Ингэснээрээ хvvхдийнхээ хэл ярианы аппаратын хєгжлийг удаашруулж байгаагvй мэддэггvй. Дислали гэдэг нь янз бvрийн авиаг буруу дуудах буюу хэлгий юм. Хэлгий нь дотроо олон янз. Иймд анагаах ухаанддуудаж чадахгvй байгаа авианых нь грек дуудлагыг ашиглан нэрлэдэг. Жишээлэхэд, “р” авиаг / vсэг / буруу хэлэхийг ротацизм, “л” авиаг буруу дуудахыг ламбдаизм, исгэрсэн ба шуугих авиаг буруу дуудахыг (“с”, “з”, “ц”, “ш”, “ж”, v, “щ”) сигмаизм гэж нэрлэнэ. Харин “т”-ээс бусад бvх гийгvvлэгчийг буруу дуудаж, яриа нь ойлгогдохгvй болохыг “тетизм” гэж нэрлэдэг. Ээрэх гэдэг нь хэл ярианы аппаратын янз бvрийн хэсгийн агшилт, таталтын улмаас ярианы намуун,… хэмнэл, алдагдахыг хэлдэг. Энэ vед хvvхэд vгээ гэнэт таслах, эсвэл зарим авиа, vеийг давтах зэрэг шинж илэрнэ. Ээрэх нь ихэвчлэн 2-5 насны хvvхдэд vvсдэг. Хvvхэд гэнэт дуугvй болж, ярихаас татгалзах гэсэн байдлаар илэрдэг ээрэхийн анхны шинж тэмдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв ийм байдал нь олон єдрєєр vргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй. Ээрэх нь гэнэтийн айдас, удаан хугацааны сэтгэл санааны дарамтаас vvдэлтэй байх нь олонтаа. Сургуулийн ємнєх насанд хэл ярианы согогийн засах эмчилгээ хийлгvй зєнд нь орхих нь сургуульд орсон хойно нь элдэв асуудал, тэдгээрийн дотор бичгийн согог vvсэхэд хvргэж болзошгvй. Хvvхэд уншиж, бичиж сурч эхлэх vед энэ эмгэг vvсдэг. Vvний нэг шалтгаан нь авиалбар зvйн сонсголын согог, эсвэл дутуу хєгжил юм. Энэ vед бичиж байгаа vсэг, авиа бvрийг чангаар дуудах нь маш сайн нєлєє vзvvлдэг. Тархины зvvн талын (баруун гартай хvнд) гадаргуйн янз бvрийн хэсгийн гэмтлээс vvдэлтэй дислекси гэдэг эмгэг vvсэх нь бий. Энэ гэмтлийн vед уншиж сурахгvй байх, эсвэл унших vйл явц алдагддаг. Эдгээр эмгэгээс зарим нь нас ахихын хэрээр аяндаа арилдаг бол, vлдсэн хэсгийг нь хэл заслын эмчийн тусламжтайгаар тєвєггvй арилгах боломжтой юм. Хэл ярианы хvнд согогтой vед хvvхдэд удаан хугацааны туршид хэл заслын эмчийн хяналтад байх шаардлагатай. Хэдий чинээ эмчид эрт хандана гарах ур дvн нь сайн байх болно.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …