Цахим хэрэглэгч, уншигчиддаа шинэ оны мэнд хүргэе

shine onӨглөө  бүр шинээр мандах наран  хүмүүний амьдралын жаргал зовлонг сүлэн өндөрт хөөрдөгийн адилаар өдөр  бүр шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй цахим хэрэглэгчиддээ хүргэхийг зорьж ажилладаг   Ugluu.mn сайт байгуулагдаад 2 жил гаруй болж байна. Энэ хугацаанд Монголын  мэдээ мэдээллийн цахим хуудсанд өөрийн гэсэн өнгө төрхийг нэгэнт  бий болгож, өдөрт дунджаар 20-45 мянган цахим хэрэглэгчийн хандалт авдаг монголын томохон сайтуудын нэг болж чадлаа. Энэ  амжилт бол  манай сайтруу хандаж мэдээлэл авдаг цахим хэрэглэгч, уншигч та бүхний оролцооны илэрхийлэл билээ.

Шинэ оны өмнөхөн зохион байгуулагдсан Монголын сайтуудын холбооны “Вэб Авардс” наадмын “Шилдэг онлайн мэдээллийн  хэрэгсэл” номинацид Өглөө.мн нэр дэвшин Монголын шилдэг сайтуудтай  мөр зэрэгцэн өрсөлдсөн нь  нь бидний хувьд  чамлахааргүй  амжилт байлаа. Дараа дараагийн  жилүүдэд  манай хамт олон эл амжилтаа ахиулж, шилдэг болохын төлөө илүүтэй хичээн ажиллах болно. Бидний үйл ажиллагааг дэмжин туслаж байдаг хамтран ажилладаг байгууллагууддаа  талархалаа илэрхийлье.

Хэдхэн цагийн дараа  айлчлан ирэх  шинэ оны мэндийг нийт уншигч, цахим хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудаа хүргэхийн ялдамд та бүхний ажил үйлс  ирэх онд өөдрөг бүтэмжтэй байх ерөөлийг өргөн дэвшүүлье

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

http://www.ugluu.mn  сайтын хамт олон

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж …