‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ тохиож байна

indexӨнөөдөр өвлийн тэргүүн сарын билгийн тооллын 25-ны өдөр буюу ‘’Зулын 25-ны их дүйчэн өдөр’’ тохиож байна.

Эл өдөр нь шарын шашиныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртэлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан өдөр юм.  Богд лам 63 нас сүүдэр зооглосон өдрөө буюу 25-нд ‘’Сундуйн жүд’’айлдаж байгаад есдүгээр бүлгийн доторхи ‘’Жалбийн сарайсү живар жүр’’зарлигийг уншаад таалал төгссөн гэдэг.

Тиймээс эл өдрийг буддын шашинт орны сүсэгтэн олон ихэд бэлэгшээн эл өдөр хийсэн буян 1000 дахин хурж, нүгэл хилэнц үйлдвэл 1000 дахин аривждаг хэмээн үздэг юм.  Мөн энэ өдөр мацаг барих нь хамгийн тустай гэж үздэг бөгөөд бүтэн өдрийн турш зөвхөн ус ууж биеийн хороо гадагшлуулдаг байна.

index

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …