Монголын дээд боловсрол дах “Бермудын гурвалжин”

MUis21Монголын боловсролын ирээдүй хэний гарт байна вэ?

Монголын ирээдүйг боловсролтой залуус авч явна гэдэгт бид итгэдэг.  Эх орны маань хөгжилд “Оюу толгой”-н баялагаас илүүтэй, оюунлаг толгойтой залуус илүү үүрэгтэй  гэдгийг ч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл бидний ирээдүй болсон залуусыг бэлтгэх боловсролын салбар маань юу болоод байна вэ?

Сонгууль бүрийн дараа солигддог Боловсролын сайдууд  монголын боловсролыг өөрийн итгэл үнэмшлээр “тоглолтын талбар” болгожээ. Уг нь  энэ салбарыг  сайд нарын хувийн үзэл бодол, элдэв сургалтын технологийн туршилт болгомооргүй  юмсан.  Хэрэв бид боловсролын салбартаа “хөлөө” олж чадахгүй энэ хэвээр  үргэлжилвэл  ирээдүй маань  “толгойгоо” олж чадахгүйд хүрнэ гэдгийг одооноос анхаарах ёстойсон. Өмнө нэг сайд ахлах ангиудад Кембрэжийн туршлагыг нэвтрүүлнэ гэж хэлээд  бөөн зардал, чирэгдэл болсон. Одоо нэг сайд нь Их сургуулиудыг нэгтгэнэ гээд бөөн асуудал болж байна.

Дунд сургуулийн хувьд сургалтын төлөвлөгөөнд жил бүр  өөрчлөлт оруулна. Ном гарын авлага нь өөрчлөгдөнө, хэн дуртай нь ном бичээд сургуулийн захиралтай яриад сурагчидад шахна. 6-р ангийн сурагч л гэхэд 14 төрлийн хичээл одоо үзэж байна. Бүр “Төсөвт ажил” нэртэй хичээл байх.  Энэ хичээлээр яг юу үздэг нь ч ойлгомжгүй. Сурах бичиг ч байхгүй, багш нь юу заахаа ч сайн мэддэггүй гэмээр.  6-р ангийн хүүхдэд  юуны тухай, ямар “төсөвт ажил” заадаг юм бол. Ямартай ч ийм нэртэй сурах бичиггүй хичээл байдаг юм байна.  За энэ ч яах вэ, бага ангийн сурагчид юм чинь гайгүй байлгүй, гэтэл дээд боловсролын байгууллага нь “дампуураад”  эхлэх шиг.

Төр нь  оюутан бүрийг сонгогч гэж   “хараад”, дараагийн сонгуулиар саналыг нь татахаа   бодон сар бүр 70 мянган төгрөг зүгээр л аль нэг сургуульд оюутан болж элсэн орсных нь  төлөө олгоно. Дээр нь  нийтийн  тээвэрт  оюутнууд үнэгүй зорчино.  Улс орны эдийн засгийн байдал хүндхэн байсан ч “оюутан бүр сонгогч” тул 70 мянгаа авахдаа л авна. Үнэндээ оюутанд олгож байгаа сар бүрийн 70 төгрөгийг тэдний ирээдүйн төлөө илүү бүтээлч ажилд зориулсан бол хэрэгтэй гэдгийг арай алсыг хардаг хэн нэгэн  бодоход ойлгомжтой зүйл.  Оюутны холбоо гэх байгууллагын удирдлага гэх  “хоосон толгойтой”  хэдэн  залуус Монголын ирээдүйг бодсондоо биш албан тушаалдаа  аль болох удаан үлдэх, оюутны виза карт, 70 мянган төгрөг  дээр нь “ажиллах”, элдэв төсөл хөтөлбөрийг төрд шахаж дундаас нь ашиг олох гэж   даварсан оюутнуудаа өөгшүүлж, 70 мянга олго гэж төрийг шахамдуулна. Ингэж дээд боловсрол үнэгүйдэж байхад бас нэгэн гадны гэмээр бодлогын “үнэр” энэ салбарт “ханхалж”  эхлэлээ.

 

Учир юу гэвэл БШУЯ нь  Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаараа дэлхийн олон улс оронд хориглогдоод байгаа Мүүнийн шашны монгол дахь   үнэнч пастор, итгэгч Б.Насанбаяр гэгч эмэгтэйгээр  Монголын боловсролын ирээдүйг шийдвэрлүүлж байх  жишээтэй. Дашрамд сонирхуулахад  Мүүнийн монгол дахь гол оффес нь СУИС-ийн өмнөх Peace Bulding бөгөөд хэдэн жилийн өмнө Б.Насанбаяр тэнд сууж, “Оюуны эрэл” Оюутны холбоотой хамтран Мүүнийн шашны үйл ажиллагаага явуулж байсан ажээ.

f14834c9589fba44great

 

Мүүнийнхэн хэзээнээсээ  аливаа улс орны  стратегийн гол гол салбаруудыг  өөрийн хүмүүсээр бүрдүүлэн алсаас өөрсдийн  бодлогоо хэрэгжүүлэхийг зорьдог гэдгээрээ алдартай.

galtbayar-middleХэдэн хоногийн өмнө  МУИС-ийг  шинэчлэлийн асуудалд олны анхаарлыг татсан. Үнэндээ  МУИС-д шинэчлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй, гэхдээ А.Галтбаяр  ректор тэргүүтэй ТУЗ-ын  хуйвалдаан, Боловсролын яамнаас  хүчээр тулгасан  бодлого шиг лав биш.

МУИС-ын ректор А.Галтбаяр, БШУ-ны сайд Л.Гантөмөр нар  Япон улсад боловсрол эзэмшсэн, бие биеэ сайн таньдаг гэх. Магадгүй Л.Гантөмөр сайд, А.Галтбаярыг МУИС-ийн ректороор томилсон нь  МУИС-ийг  4  сургуульд хуваан нэгтгэж, эрх мэдлийг аль болох цомхон болгох гэсэн алсын бодол  байж болох  юм.

Түүнчлэн дээр дурьдсан Монгол дэх Мүүнийн  гол хүн  Б.Насанбаяр гэгч эмэгтэй гэнэтхэн  Л.Гантөмөр сайдын дэмжлэгээр БШУ-ны яамны “Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга” болсон нь ихээхэн хардлага дагуулж байна. Магадгүй Мүүнийн шашныханы зүгээс Л.Гантөмөр сайдыг  сонгуульд нь дэмжээд, хариуд нь  Б.Насанбаярыг энэ албанд томилуулсан юм биш биз гэсэн хардалт  төрж байна.  Л.Гантөмөр сайд  өөрийнх нь зөвлөх байсан  найзынхаа  эдийн  засгийн чиглэлийн хувийн дээд сургуульд хүний их эмч бэлтгэх зөвшөөрөл олгосны  хажууд Б.Насанбаярыг БШУЯ-ны “Стратеги, бодлого төлөвлөлтийн газар”-ын даргын албанд томилох  юу ч биш бизээ.

Үүнийг батлах мэт  БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр 2013 оны 11 сарын 14-ны өдөр www.24tsag.mn сайтад өгсөн ярилцлагадаа: “МУИС-ийг өөрчлөх нь яамны бодлого  байсан”  /http://www.24tsag.mn/content/43748.shtml/ хэмээн ярилцлага өгчээ.

Энэ бүгдээс дүгнээд үзэхэд монголын дээд боловсролын системд хэний, ямар бодлого нөлөөлөхийг оролдоод байна вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.

 Холбоотой мэдээлэл:

http://tsagtur.mn/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B2%D1%81%D1%80%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%8F%D0%B0%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B4-%D0%BC%D2%AF%D2%AF%D0%BD%D0%B8%D0%B9%D1%85%D1%8D%D0%BD-%D1%88%D1%83%D1%80%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D/

Мүүний шашин ба Б.Насанбаярын тухай

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …