Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюсд:

11.00 цагт Оросын Зөн билгийн тулаан нэвтрүүлгийн ялагч, “хар шидтэн” Влат Кадони Монголд ирэхтэй холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголын хөлбөмбөг сонирхогчдын футзалын супер цомын тэмцээний талаарх мэдээллийг сонирхоорой.

12.00 цагт Төрийн шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын IY уралдааны талаар ССАЖЯ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран мэдээлэл хийнэ.

12.30 цагт Хэрэглэгчийн эрх боловсролын холбоо, Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төвөөс Хүнсний тухай хууль, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Бусад:

09.00 цагаас “Хууль сахиулах байгууллагын тулгамдсан асуудал” сэдвээр эрдэм шинжилгээний хурал Хууль сахиулахын их сургуульд  эхлэнэ.

10.00 цагт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан  хуралдана.

10.30 цагаас “Хорих байгууллагуудад хүний эрх болон ардчиллыг хөгжүүлэх иргэний нийгмийн дэмжих төсөл”-ийг дугуй ширээний хэлэлцүүлэг ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд болно.

12.20 цагт Төрийн ордны “Г” танхимд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …