Хятадын зүүн хойд мужууд цасанд дарагдаад байна

People walk in the snow in HarbinХятадын зүүн хойд хэсэгт байрлах Харбин, Дунбэй хотууд сүүлийн хагас зуун жилд ороогүй тийм их цасанд даруулаад байгаа гэнэ.

Өнгөрсөн гурван хоногийн турш орсон их цасны улмаас цасанд дарагдаад буй Хэйлунзян мужийн нийслэл Харбин хотыг 50 мянга гаруй хотын иргэд хамтран цасан хунгараас салгаж эхэлжээ. Мөн иргэдтэй цагдаагийн болон түймрийн аюулаас хамгаалах байгууллагуудын ажилтнууд хамтран ажилллаж байгаа бөгөөд хотын бүх цэцэрлэг, сургуулийг хаагаад байгаа аж. Үүнээс гадна хурдны замууд болон нисэх онгоцны буудлуудыг ч хаагаад байгаа гэнэ. Мөн өнгөрсөн ням гаригт орсон цаснаас болж Дунбэй хот цасан шуурганд нэрвэгдсэн байна.

Хятадын төв телевизийн мэдээлснээр цаг уурын энэхүү гамшигт үзэгдлээс болж Хэйлунзян, Зилинь мужуудад дөрвөн хүн замын осолд орж амиа алдсан бол долоон хүн гэмтжээ. Цаг уурчдын мэдэгдэж буйгаар ойрын хоногуудад ч мөн дээрхи мужуудад цас орох гэнэ.

index

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …