Пицца хийх энгийн арга

pizza2Эзэгтэй та өнөөдөр ямар хоол хийхээ мэдэхгүй эргэлзээд байна уу. Тэгвэл бид гэрийн нөхцөлд хялбар аргаар амттай пиццаг хэрхэн хийх аргыг хүргэе!  Танд доорх хүнсний материал байх л хангалттай.

 Орц:
Гурил – 200 гр
Исгэгс – 10 гр
Өндөг – 1 ширхэг
Давс – 3 гр
Бяслаг – 100 гр
Чидун жимс олив – 20 гр
Улаан лооль – 2 ширхэг
Сонгино – Нэг ширхэг жижиг

Хийх арга:
Гуриландаа өндөг, исгэгч, давс хийж холиод бүлээн усаар шингэвтэр зуурна. Зуурсан гурилаа тарааж тавиад бяслагаа дээр нь жигд үрж, цацна. Сонгино,   гахайн утсан мах,  улаан лооль, чидун жимс болон хүссэн зүйлээ адил хэлбэртэй хэрчээд тавиарай.   Харин үүнийнхээ дээр үлдсэн бяслагаа дахин цацах хэрэгтэй. Ингээд шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаагаад 20-25 минут шарахад пицца бэлэн болно.

Сайхан хооллоорой 🙂

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …