“Жижиг, дунд үйлдвэрийг 2014- 2016 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэлэлцүүллээ

528433ae-2fd4-4f4b-bea5-4a2dac102826-5Нийслэлийн хөдөлмөрийн газраас “Жижиг, дунд үйлдвэрийг 2014- 2016 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг 2013 оны 11-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийслэлд үйл ажиллагаа явуулж буй  жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, иргэд, бизнес инкубатор төвүүд, мэргэжлийн холбоод болон Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн газар, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож хөтөлбөрт тусгах санал болон цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар харилцан ярилцлаа.

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 5 үндсэн зорилтыг хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцогсодын идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх үүднээс 5 бүлэг болгон зорилт тус бүрээр хэлэлцүүлэг өрнүүлж гарсан саналыг боловсруулан ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …