Крилл үсгийг шинэ дүрэмтэй болгох нь академич Д.Төмөртогоогийн хувийн тоглолт

index Зохиолч, сэтгүүлч Шүүдэрцэцэг өөрийн фэйсбүүк хуудсандаа “Крилл үсэг”-ийн шинэ дүрмийг өөрчлөх талаархи асуудлаар ШУА-н ажилтан Nyam-Ochir Gonchog-ийн сэтгэгдлийг оруулжээ.

Nyam-Ochir Gonchog-ийн сэтгэгдэл:
Монгол үсгийн шинэ дүрмийн тухай дахиад ч хэлье. Энэ бол одоо Олон улсын Монголч эрдэмтдийн холбоог удирддаг академич Д.Төмөртогоогийн хувийн тоглолт гэдгийг баттай хэлчихье.

Энэ бүрэлдхүүнд байгаа эрдэмтэд зүгээр л монгол хэлний багш нар, сурах бичиг мичигхэн зохиодог байсан нөхдүүд. Ард түмнээ соён гэгээрүүлэх юм хийгээгүй. Тэтгэвэрт гарсан гомдогсод. Манай хэл шинжлэлийнхэнд дунд үеийнхэн байхгүй. Тэднийг эд нар л ширээ сандлаа алдахаас айж архиар хордуулж нөгөө ертөнц рүү явуулсан. Одоогийн энэ залуус нь “Ээ багш минь” гээд хөлд нь сөхрөөд суучихна. Ингэж болохгүй гэдгийг нь хэлчих эрүүл сэтгэлгээтэй, зовхи нь өөдөө, ширхэг нь босоо ганц ч хүүхэд байхгүй. Тэгээд л намайг хэн хэлэх вэ? Нохойг хэн саах вэ? гэж ингэж аашилж байна. Миний бие ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд Академич Д.Төмөртогоо, Л.Болд хоёрын хэн хэнийх нь удирдлаганд ажиллаж байсан. Эднийхээ хэн гэдгийг мэдэлгүй яахав. Хөөгдсөн гэж цуу тараана гэж бодож байгаа бол миний ажлаас гарсан өргөдлийг очоод харчихаарай. Могойд сүү өгөөд хор нь улам нэмэгддэг гэж. Шинжлэх ухаанаар дөрөөлж, нүдэн дээр дампууруулж байгаа та нартай лав хэзээ ч зам нийлэхгүй. МУИС-ийн шинэчлэлийг ч харж байна. Эд нар бас л тээг болоод л сууж байгаа харагдана лээ. Та нарын бэлдсэн сургасан шавь нараас монгол хэлээр гарч ирээд надтай ном хаялцчих хүүхэд байвал би харин та нарын дүрмийг дагая. Үгүй бол тэтгэвэртээ гар.

Тэмцэлгүй номыг ямар ном гэх вэ? Би бол бэлэн байна. Да багшийн сургууль гэж юу байдгийг харин нэг нотолчихъё. Шавь нараа бэлдээрэй.

 Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …