Стивэн Жэррард: Фэргусоны хэлсэн үг намайг зовоохгүй

imagesӨнгөрсөн сард Манчэстэр Юнайтэдийн экс дасгалжуулагч Алекс Фэргусоны шинэ намтар ном худалдаанд гарсан бөгөөд түүндээ Ливэрпүүлийн талаар 1 бүлгийг зориулжээ. Үүндээ Ливэрпүүлийн тоглогч, дасгалжуулагчдын талаар багагүй дурдсан байна.

Тухайлбал Ливэрпүүл болон Английн шигшээ багийн ахлагч Стивэн Жэррардыг хэзээ ч ТОП түвшний тоглогч байгаагүй хэмээн “сенсацлаад” авсан. Харин Жэррард энэ талаар “Дундаж тоглогчийн хувьд шигшээ багтаа 107 тоглолт хийсэн нь тийм ч муу биш, тийм үү?” хэмээн инээмсэглэсэн байдалтай “Daily Mail” –д хэлжээ.

“Би Английн төлөө ийм олон тоглолтод оролцоно гэж бодож байгаагүй. Олон улсын түвшинд дебютээ хийхдээ би өөртөө зорилго тавьж байлаа. Эхлээд 50 тоглолтод оролцож 10 гоол оруулахыг зорьсон. Харин би одоо 100 гаруй тоглолтонд оролцож, шигшээ багаа ахлаж, улсынхаа агуу тамирчидтай эн зэрэгцэж байгаадаа бахархалтай байдаг”

“Хүн бүр өөрийн гэсэн бодолтой. Фэргусон ч мөн адил. Би түүнийг үргэлж хөлбөмбөгийн шилдэг дасгалжуулагчдын нэгд тооцдог.

“Түүний ингэж боддог, иймэрхүү зүйл бичих нь намайг огтхон ч зовоохгүй. Миний нойрыг хулжаахгүй! Би өөрийн замналынхаа туршид олон алдартай хүмүүсээс магтаалыг сонсч байсан, Фэргусоноос ч мөн адил. Гэхдээ тэр намайг хоёр ч удаа багтаа элсүүлэхийг оролдож байсан.

“Миний хувьд Брэндан Рожэрс болон Рой Хожсон нарын л бодол чухал. Минийхээр бол тэд надтай ажиллаж байгаадаа баяртай байгаа гэж бодогддог, энэ л миний санааг юунаас ч илүүтэйгээр зовоож чадна” хэмээн Стивэн Жэррард хэлсэн байна.

эх сурвалж: ливерпүүлфс.мн Б.Тодруул

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …