Мишель Платини Монголд ирлээ

Mishel-Platini-posetit-Azerbaydzhan-1356787264_plaХөлбөмбөгийн бүх цаг үеийн дэлхийн шилдэг найруулагч хэмээгддэг Францын хөлбөмбөгийн домогт тоглогч, Европийн хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ дэд ерөнхийлөгч Мишель Платини өнөөдөр 10:30 цагт хувийн онгоцоороо Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардсан байна.

Монголын хөл бөмбөгийн холбооны урилгаар нэг өдрийн хугацаатай манай оронд айлчил буй түүний өнөөдрийн арга хэмжээний талаар танилцуулж байна.

14:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбоонд зочилж, удирдлагуудтай уулзаж Футзалын ордонд болж буй “Дэрэн цом” өсвөр үеийнхний олон улсын тэмцээнийг үзэж, сонирхоно.

15:10 цагт NTV телевизэд зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт ток шоунд оролцоно.

20:00 цагт Хүндэтгэлийн зоог барина.

Харин маргааш үүрээр тэрээр Казахстан улсыг зорих юм байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …