Өнөөдөр “Эгшиг тэмдэглэгээ” хэмээх эртний дуу хөгжмийн судруудыг дэлгэнэ

images  Соёл урлаг судлалын хүрээлэн 2012 оноос эртний дуу хөгжмийг эгшигт тэмдэглэгээ буюу нот болгон хувиргах суурь судалгааны ажлыг эхлүүлжээ. Энэ ажлын хүрээнд “Эгшиг тэмдэглэгээ” хэмээх нэртэй өвөрмөц судруудыг дэлгэх үзэсгэлэнг өнөөдөр Богд хааны музейд хийх гэж байна.

Тус хүрээлэн эрт үед бурхны шашны нөлөөгөөр Монголд хурлын зан үйлийн ая дангийн тэмдэглэгээ манай улсын онцлогт тааруулан хэрхэн хөгжсөн талаар судалж байгаа юм. Түүний илрэл болсон 30 орчим судрыг дэлгэн харуулах аж.

Тухайлбал, Өвөрхангайн Баруун хүрээ хийд, Булганы Бүрэгхангай сумын Шадавдаржаалан хийд, Гандантэгчинлэн хийдийн хурлын хуучны эгшигт тэмдэглэгээгээр буулгасан ая дангийн судруудыг дэлгэх гэнэ. Эрт үед хөгжмийн нотыг орлож байсан гэх уг тэмдэглэгээг Ян-ег гэдэг байжээ.

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …