73 настай эмээг хүчиндэж, амь насыг нь хороожээ

imagesОХУ-ын баруун хойд захад орших Федеровск хэмээх нэгэн тосгонд 73 настай эмээг хүчиндэж, амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр уг хэрэг гарсан бөгөөд тухайн өдрийн орой эмээ муураа хайхаар гэрээсээ гарч яваад эргэж ирээгүй аж. Ингээд ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдэж, эрэл хайгуул хийсний эцэст эмээгийн цогцсыг замын хажуугийн шуудуунаас олсон байна. Эмээнгийн цогцсийг шинжилж үзэхэд хүчингийн ул мөр илэрсэн бөгөөд тосгоны оршин суугчид хэрэг гарсан газрын ойролцоо цагаач хятад иргэд явж байхыг харсан хэмээн мэдүүлээд байгаа гэнэ. Одоогоор хэргийг хотын цагдаагийн газраас мөрдөн шалгаж байгаа  ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …