Улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөх алба байгуулна

elchin_0531 Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын даргын тусгай төлөөлөгч, Элчин сайд Владимир Ельченко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Элчин сайд Владимир Ельченко Монгол Улстай хэрхэн хамтран ажиллах, ямар чиглэлээр тусламж дэмжлэг авах хүсэлтэй байгаа талаар санал солилцохоо илэрхийлэв.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Удахгүй улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөх алба байгуулна. Сүүлийн үед гарч байгаа хүний наймаа, хар тамхи, мөнгө угаах зэрэг зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэргүүд Монголд том сорилт болж байна. Мөрдөх албыг шинэ арга барил, техник хэрэгсэл, дэд бүтцээр хангах хэрэгтэй байгаа.

Мөн хууль сахиулах салбарт ажиллах боловсон хүчинг бэлтгэдэг ХСИС-ийн сургалтын арга барил, дэд бүтцэд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол шинэчлэл үр дүнгүй болно” гэлээ.

Элчин сайд Владимир Ельченко дээрх асуудлаар хамтран ажиллахад европын авулгүй хамтын ажиллагааны байгууллага маш их туршлага хуримтлуулсан гэдгийг дурдаад, газар дээр нь очиж туршлага судлах нь чухал гэдгийг хэлсэн юм.

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …