Урт наслахад тусладаг хүнсний бүтээгдэхүүнүүд

mid-people

Та доорхи хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр бүр хүнсэндээ хэрэглэснээр урт наслах боломж тань нэмэгдэнэ.

Жимс ногоо байнга ид – Өдөр бүр 5 болон түүнээс дээш жимс ногоо идсэнээр зүрхний өвчин, цус харвалт, хорт хавдар зэрэг өвчнөөс сэргийлж чадна.

Тараг уу – тараг нь пробиотик хэмээх дархлааг сайжруулагч бодисоор баялаг тул таны эрүүл мэндэд маш тустай. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биен дэх хорт бодисыг гадагшлуулдаг. Өдөр бүр тараг уух нь ашигтай. Охид бүсгүйчүүд таргийг нүүрээ буцалсан усаар угаасныхаа дараа нүүрэн дээрээ түрхэж 20-30 минут байлгасныхаа дараа угааснаар нүүрний арьсандах хир буртаг арилж цайрдаг ба энэ аргыг долоо хоногт нэг удаа хэрэглэх нь тустай.

Оройн хоолондоо загас идэж бай – Долоо хоногт 2-3 удаа загас идэж занш. Ингэснээр урт наслахад ашигтай бодис Омега – 3-г бид хэрэглэж, эрүүл болж байгаа гэсэн үг юм. Бидний эцэг эхийн хэрэглэж буй өвчнөөс урьдчилан сэргийлэгч Омега – 3 хүчлийг загасны тосноос гарган авдаг байна.

Амуу тариан бүтээгдэхүүн өргөнөөр хэрэглэ  – Өдөрт хамгийн багадаа 25 мг амуу тариан бүтээгдэхүүн хэрэглэж заншвал эрүүл урт насална хэмээн АНУ-ын Үндэсний Хавдрын Хүрээлэнгээс мэдээлжээ. Үүнд хар талх, будаа, арвайн гурил, паста орно.

Самарнаас хэзээ ч битгий татгалз– Өдөрт нэг атга хушга, фисташкийн самар зэргийг идснээр тархины үйл ажиллагаа сайжирч зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …