Д.Содном гуайд “Чингис Хааны одон”-г гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Тулгар төрийн 2222 жил, Чингис Хаан мэндэлсний 851 жил – Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “УИХ-ын өнгөрсөн оны чуулганаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр болгон орон даяар тэмдэглэн “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан билээ. Чингис хааны одонг долдугаар сарын 11-ний өглөө олгодог байсныг та бүхэн мэдэж байгаа. Харин шинэ хуулийн дагуу Чингис Хааны одонг “Монгол бахархлын өдөр” гардуулж байхаар болсон.

Чингис хаан мэндэлсэн өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 4-нд тохиож буй бөгөөд энэ өдөр олон арга хэмжээ зохион байгуулагдана. Эдгээр арга хэмжээнүүдээс хамгийн чухал нь Чингис хааны одонг гардуулах ёслол юм. Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан нэгэн эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгч уг одонг гардуулна. Энэ жилийн Чингисийн одонгийн эзнийг урьдчилан тодруулах болсноороо онцлог юм.

Энэ жил Чингисийн одонг гардан авах хүн бол Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэртэй эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн, өнөө жил 80 насыг зооглож байгаа Думаагийн Содном гуай юм.

Чингисийн одонг арваннэгдүгээр сарын 4-ний морин цагт ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах ба, ёслолын ажиллагааг орон даяар телевизээр шууд дамжуулна. Мөн өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан болно” гэв.

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …