Дэйл Карнеги академийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2018-2019 оны хичээлийн жилд “Дэйл Карнеги Трэйнинг Монгол” байгууллагын 6 жилийн ойг тохиолдуулан “Dale Carnegie Academy”-иас зохион байгуулж буй оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь их дээд сургуулийн бакалаврын төгсөх курсийн оюутан залууст бусдыг манлайлах, зэрэг ур чадваруудыг олгох, амжилт ололтоо зөв тодорхойлоход тусалж, ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц мэргэжилтэн болгон бэлтгэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөр юм.

 Тавигдах шаардлага:

  • 2019-2020 оны хичээлийн жилд бакалаврын төгсөх курсийн оюутан байх
  • Сургуулиасаа дүнгийн тодорхойлолт авчрах /Ярилцлагын шатанд ирэхдээ авчрах/
  • Хичээлээс гадуур үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх
  • Заасан хугацаанд хөтөлбөрт хамрагдах боломжтой байх

Өнгөрсөн жил энэхүү хөтөлбөрт нийт 200 гаруй хүүхэд бүртгүүлж байснаас 36 оролцогч 100 хувийн тэтгэлгээр амжилттай хамрагдаж төгссөн ба төгсөгчдийн карьерт чухал нөлөөтэй хөтөлбөр болсныг оролцогчид онцолж байсан юм.

Video Link

https://www.facebook.com/DaleCarnegieMN/videos/386013222048161/

Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа энэ сарын 25 өдөр дуусах тул оюутан залуус та бүхэн амжиж материалаа ирүүлээрэй.

 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …