“The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог худалдаалж эхэллээ

Хүннү рок  урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ сарын 13-наас эхлэн дэлхийн улс орнуудаар нэгэн зэрэг худалдаалж эхэллээ. Цомгийн нээлттэй зэрэгцэн есдүгээр сарын 11-нээс эхлэн тус хамтлагийнхан АНУ-дахь аялан тоглолтоо ч эхлүүлээд буй юм.

Тус хамтлагийнхан өмнөх Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоороо Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцсон билээ.

“THE HU” нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлсэн.

Хамтлагийн гишүүдийн хувьд Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд хамтлагийн ахлагчаар Ц.Галбадрах ажилладаг юм.



 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …