“Намрын ногоон өдрүүд”-ээр шилдэг бүтээгдэхүүн шалгаруулна

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс – Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 5 төрлөөр үндэсний шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж шагнал гардуулна.

  • Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн
  • Шинэ нэр төрлийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн
  • Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн
  • Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн
  • Шилдэг органик бүтээгдэхүүн /шилжилтийн бүтээгдэхүүн байж болно/

Шалгаруулалтын материалыг Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яаманд 2019 оны 9 дүгээр сарын 23-ний Даваа гарагийн 10.00 цагаас өмнө хүлээн авч, шалгаруулалтыг 12.00 цагт явуулан, шилдэг бүтээгдэхүүний шагналыг 9 дүгээр сарын 24-ний Мягмар гаригт, “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний хаалтын арга хэмжээний үеэр гардуулна.

Шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтад оролцогч иргэн, хоршоо аж ахуйн нэгж байгууллага дараах материалыг бүрдүүлнэ.

 “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2018” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ
“ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ШАГНАЛЫН НОМИНАЦИ

Шагналын төрөл Шалгуур үзүүлэлт Бүрдүүлэх материал
1 Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн –    Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих үүрэгтэй
–    Чихэр, давс, тосны агууламж бага
–    Хэрэглэгчийн хүсэлд нийцсэн байдал
–    Үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /жилээр/
–    Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго
–    Стандарт
–    Албан бичиг /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/
–    Байгууллагын танилцуулга
–    Бүтээгдэхүүний танилцуулга
–    Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан
–    Бүтээгдэхүүний дээж 1 ш
2 Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн –    Хүний эрүүл мэндийг дэмжих үүрэгтэй
–    Чихэр, давс, тосны агууламж багатай
–    Хэрэглэгчийн хүсэлд нийцсэн байдал
–    Тухайн жилд зах зээлд шинээр нэвтэрсэн байдал
–    Шинэ технологийг нэвтрүүлсэн
–    Шим тэжээллэг чанар
–    Үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ
–    Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго
–    Стандарт
–    Албан бичиг /шалгаруулалтын төрлийг тодорхой бичнэ/
–    Байгууллагын танилцуулга
–    Бүтээгдэхүүний танилцуулга
–    Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан
–    Бүтээгдэхүүний дээж 1 ш
3 Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн –    Орон нутгийн түүхий эд, орцыг ашигласан
–    Технологи ажиллагааны шийдэл
–    Шим тэжээллэг чанар, давс, чихрийн агууламж бага
–    Хэрэглэгчийн хүсэлд нийцсэн байдал
–    Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго
–    Үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /жилээр/
–    Нийгмийн хариуцлага /орон нутагт бий болгосон ажлын байр/
–    Стандарт
–    Албан бичиг /шалгаруулалтын төрлийг тодорхой бичнэ/
–    Байгууллагын танилцуулга /орон нутагт шинээр бий болгосон ажлын байрны мэдээллийг тусгана/
–    Бүтээгдэхүүний танилцуулга
–    Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан
–    Бүтээгдэхүүний дээж 1 ш
4 Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн –    Экспортолсон бүтээгдэхүүний тоо, өөрчлөлт
–    Экспортын үнийн дүн, өөрчлөлт /жилээр/
–    Экспортын зах зээлийн төрөлжилт /экспортолсон улсын тоо/
–    Баталгаажуулалт, стандарт
–    Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго
Албан бичиг /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/
Байгууллагын танилцуулга
Бүтээгдэхүүний танилцуулга
Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан /Гаалийн газрын тодорхойлолт 2017, 2018 оны/
Барааны тэмдгийн гэрчилгээний хуулбар
Бүтээгдэхүүний дээж 1 ш
5 Шилдэг органик бүтээгдэхүүн /шилжилтийн бүтээгдэхүүн байж болно/ –    Баталгаажуулалтын байгууллагын гэрчилгээ
–    Яамнаас олгосон бүртгэлийн дугаар
–    Органик орцын хувь хэмжээг тогтоосон тухай тэмдэглэл
–    Бүтээглэхүүний танилцуулга
–    Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго
 –    Албан бичиг /шалгаруулалтын төрлийг тодорхой бичнэ/
–    Байгууллагын танилцуулга
–    Бүтээгдэхүүний танилцуулга
–    Тохирлын гэрчилгээ
–    Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан
–    Бүтээгдэхүүний дээж 1 ш

Шилдэг бүтээгдэхүүн нь шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан байхаас гадна салбарын өрсөлдөх чадвар, хөгжилд хувь нэмэр оруулсан байдлыг харгалзан үзнэ.

 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …