ГХЯ-ны Консулын газраас сэрэмжлүүлж байна

Хонгконгод 2019 оны зургадугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна. Үүнд:

  • Есдүгээр сарын 21-ний өдөр Tuen Mun, Yuen Long дүүргүүдэд 15:00, 19:00 цагуудад;
  • Есдүгээр сарын 22-ны өдрийн 12:30-аас Хонконгийн олон улсын нисэх буудал;
  • Есдүгээр сарын 28-ны өдөр 2014 онд өрнөсөн “Шүхэрт хөдөлгөөн” эсэргүүцлийн жагсаалын 5 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус өдөр зохион байгуулах жагсаалын байршлыг мэдэгдээгүй;
  • Аравдугаар сарын 1-ний өдөр “Chinazi” хөдөлгөөн зохион байгуулах талаар мэдээлэл гарсан бөгөөд мөн байршил тодорхойгүй байгаа аж.

Иймд Монголын  иргэд Хонгконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дээр дурдсан газруудад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.