“Цахиур-2019” уралдааны Гран при шагналыг сэтгүүлч Х. Уянга хүртлээ

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Цахиур-2019” уралдааны гран при шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” 12 цуврал сурвалжилгаараа хүртлээ.

Тэрбээр уг бүтээлээрээ Хамарын хийд орчмын газрын асуудлыг эрэн сурвалжилж, нийтэд ил болгосон байдаг. Түүний хувьд өнгөрөгч 2018 оны “Цахиур” уралдааны гран при шагналыг “Хувьсан өөрчлөгдсөөр буй “үнэн” буюу цианидын хэргийн буруутан хэн бэ” найман цуврал сурвалжилгаараа  хүртэж байсан юм.

Гран при шагналт сэтгүүлч Х.Уянга “Маш сайхан байна. Саяхан Хамарын хийдийн лицензийг цуцалсан шүүхийн шийдвэр гарсан байгаа. Энэ нь нийтлэлийн маань үр дүн байлаа.” гэсэн юм.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …