“ICT-Expo-2019” үзэсгэлэн “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор явагдана

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2019” үзэсгэлэн есдүгээр  сарын 27-ноос 29-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болно. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 13 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.

“ICT-Expo-2019” Үзэсгэлэнгийн хүрээнд мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн асуудлыг хэлэлцэх “DIGITAL DEVOLEPMENT” форум есдүгээр сарын 24-ний өдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулах гэж байна. Тус форумд техник технологи нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч дотоодын болон олон улсын байгууллагууд оролцож илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

“ICT-Expo-2019” үзэсгэлэнг хамтран зохион байгуулагчаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Ерөнхий ивээн тэтгэгчээр үүрэн холбооны Мобиком корпораци, Юнител групп, Скайтел групп ажиллаж байна.

Хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхнийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахыг урьж байна.

Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ictexpo.mn цахим хуудсаар авах боломжтой.

Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас “Мишээл экспо” төвийн чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.