Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг маргааш нээнэ

Дөрвөн эгнээ, хоёр урсгалтай Сонсголонгийн шинэ гүүрийг өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдөр ашиглалтад оруулсан билээ. Харин хуучин гүүрийг засварлахаар долдугаар сарын 16-ны өдөр хаасан юм. Уг гүүрийн шинэчлэлийн ажил дуусаж, маргааш /2019.09.20/ 12:00 цагт хөдөлгөөнийг нь нээхээр болжээ. Ингэснээр Сонсголонгийн төмөрбетон хос /шинэ, хуучин/ гүүрийн ажил бүрэн дуусаж байгаа аж.

Шинэчлэлийн бүтээн байгуулалтын тухайд, асфальтбетон хучилт хийж, явган хүний зам, хайс, гэрэлтүүлгийг хийсэн байна. Бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Ган гүүр” ХХК гүйцэтгэжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.