УИХ-ын эмэгтэй гишүүд “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулганд оролцлоо

“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг манай улс анх удаа зохион байгуулж байна. Чуулган 3 хоног Төрийн ордонд үргэлжилж байгаа бөгөөд “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж өнөөдөр өндөрлөж байна. Өнөөдөр /2019.09.18/чуулганаас гарсан санал дүгнэлт, үр дүн, ач холбогдлын талаар оролцогчид байр сууриа нэгтгэлээ.

Уг чуулга уулзалтад УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Н.Оюундарь, Б.Ундармаа, З.Нарантуяа зэрэг гишүүд идэвх санаачилгатай оролцож эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн шийдэл эрэлхийлж, санал солилцлоо. “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулганд ОХУ, БНХАУ, Швед, Филиппин, Солонгос зэрэг орны эмэгтэйчүүд оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. damda says

    Ene 2 emegtei gishuund ichih bulchirhai bna u onoodor ondor nastan orhiin yuildberlel wrhleh gd 2 saya togrog avad oligtoi ajilluulj chadaagyu yum bna getel mh huuhen zorchliin huuliar 30 honog 70 nastai taniig horino gene ih hurliin jiduchid hed honog horigdoh ve

  2. Anonymous says

    Жил бүр энэ мэт ямарч үр ашиггүй хурал зөвөлгөөн хийж мөнгө үрдгээ болимоор юм. Ярьдаг сэдэв нь ч яг адилхан. Хурал хийгээд ажил сайжирдаг гэдэг балар үеийн ойлголтоосоо салмаар юм. Хэдэн хийх юмгүй хүмүүсийг ордонд оруулж хооллосон, үр ашиг нь хэнд ч очдоггүй улиг болсон ажлаа больж үзээ

  3. Anonymous says

    ичихгүй яаж ингэж худлаа солиорч чадаж байнаа өөрсдийгөө хэн бодоод байнаа улаан луйварчид .нэг нь банкны луйварчин нөгөөн өөрийнхөө луйвар хийсэн зүйлээ яадаг юм чадаж байгаа юм чинь гээд яриад суудаг ичдэггүй гарууд

Comments are closed.