“Эв нэгдэл дуатлон УАШТ” энэ Бямба гаригт зохиогдоно

Монгол Улсад шинээр хөгжиж буй Триатлоны спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Уг спортоор хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг бэлтгэн хөгжүүлдэг IronMan club, Монголын Триатлоны Холбоо, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай хамтран триатлон, дуатлоны спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, триатлон, Акуатлон болон Дуатлоны спортоор хичээллэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор “Эв нэгдэл дуатлон УАШТ”-нийг 2019 оны 9 дүгээр сарын 21-нд хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд гадаад, дотоодын болон тусгай олимпийн тамирчид оролцох боломжтой. Оролцогчдын цахим мэдүүлгийг 2019.09.19-ний өдрийн 15.00 цаг хүртэл авах бөгөөд техникийн зөвлөгөөн 2019.09.20-ны өдрийн 18.30 цагт Монголын Үндэсний олимпын хорооны 4 дүгээр давхрын хурлын танхимд зохион байгуулагдах аж. Энэхүү зөвлөгөөний үеэр гар бүртгэл хийгдэнэ. Тэмцээний өдөр шинээр оролцох тамирчдыг бүртгэх боломжгүй юм байна.

“Эв нэгдэл дуатлон УАШТ” “Элит”, “Сонирхогч”, “Мини дуатлон”, “Багийн буухиа”, “Тусгай олимп” гэсэн таван төрлөөр зохиогдоно. Элит ангиллын оролцогчид засмал замын, бусад ангиллын оролцогчид бартаат замын дугуйгаар тэмцээнд оролцох юм.

Бүртгэл: 2019 оны 9 дүгээр сарын 19-нийг хүртэл зөвхөн цахимаар бүртгэл хийгдэх ба ЭНД дарж бүртгүүлнэ.

Тэмцээн эхлэх хугацаа:  2019 оны 9 дүгээр сарын 21-ний Бямба гарагийн 08:00 цагт

Байршил: Баянзүрх дүүрэг, Дүнжингарав төв зам дээр

Тэмцээн дуусах хугацаа:  2019 оны 9 дүгээр сарын 21-ний 17:00 цагт;

Тэмцээнийг олон улсын триатлоны холбооны дүрмийн дагуу Дуатлоны төрлөөр явагдана. Монголын триатлоны холбооноос томилогдсон шүүгч нар удирдан зохион байгуулах юм байна. Шагнал урамшууллын тухайд ангилал тус бүрт эхний гурван байрт шалгарсан тамирчдыг медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана. Зайгаа амжилттай дуусгасан бүх оролцогч нарт Finisher медалиар шагнана.

Facebook page: Ironman club of mongolia

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …