Х.Болдбаатар жүдо бөхийн Ерөнхий дасгалжуулагчийн үүрэгт ажлаа хүлээж авлаа

Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалчуулагчаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилсон.

Шигшээ багийн шинэ Ерөнхий дасгалжуулагч өчигдөр /2019.09.17/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжиннямаас үүрэгт ажлаа албан ёсоор хүлээж авсан байна.

Х.Болдбаатар дасгалжуулагч 2020 оны Токиогийн олимпод Монголын жүдогийн шигшээ багийг удирдан оролцох хариуцлагатай үүрэг хүлээж байгаа бөгөөд хамтран ажиллах дасгалжуулагчийн багаа өөрөө бүрдүүлэх юм.

Санал болгох мэдээ

Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү нийтийн тээвэр богино чиглэлдээ үнэ төлбөргүй үйлчилнэ

 Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана. Иргэдэд нээлттэй …