ДАШТ: Э.Цэндбаатар медалийн төлөө тоглоно

ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүч үзэж буй Азийн наадам, Ази тивийн 2019 оны аварга Э.Цэндбаатар гуравдугаар тойрогт Унгарын боксчин Роланд Галосыг 5:0-ээр ялж, шөвгийн наймд шалгарлаа.

Манай боксчин энэ тулаанд ялснаар 4 дүгээр тойрогт Ирланд, Канадын тамирчдын аль ялсантай нь хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Үндэсний шигшээ баг, “Сүлд”, спорт хорооны тамирчин Э.Цэндбаатар  эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Киргизийн Мунарбек Уулуг ялсан юм. 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.