Видео: Дуучин Ука “Надтай үлдээч” жүжгийн дууг дуулжээ

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн энэ оны гурав дахь шинэ уран бүтээл болох зохиолч О.Элбэгтөгсийн зохиол, залуу найруулагч MУСТА.Чингүний “Надтай Үлдээч” уянгын драмын жүжиг есдүгээр сарын 6-нд нээлтээ хийсэн билээ.

Тэгвэл энэхүү жүжгийн “Stay with me” дууг дуучин Д.Уламбаяр буюу Ука дуулжээ.

Жил ирэх тусам залуу уран бүтээлчдээр бүл нэмж буй тус театрын удирдлага, уран сайхны зөвлөл ээлжит шинэ уран бүтээлийн багийг залуу уран бүтээлчдээр бүрдүүлснээр онцлогтой.

 

МУСТА А. Чингүний найруулсан “Надтай Үлдээч” жүжгийн гол дүрд МУСТА, жүжигчин Б. Шинэбаяр, залуу жүжигчин Д. Асардарь, MУСТА М. Тогтохжаргал,туслах дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, MУСТА О.Гэрэлсүх, MУСТА Ц.Баясгалан, МУСТА Э.Тодгэрэл, Б.Золжаргал Ц.Жаргалсайхан болон театрын залуу уран бүтээлчид тоглож байна.

Тус уран бүтээлийг Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Улсын Драмын эрдмийн театр хамтран Монгол улсын төрөөс хүүхэд залуучууд, гэр бүлийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, залуу уран бүтээлчдийн авьяас чадварыг хөгжүүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох, хүүхэд өсвөр үеийнхнийг урлагаар дамжуулан бие хүн болж төлөвшүүлэх зорилгын хүрээнд бүтээсэн юм.


Хосбаяр, Анужин нар хоёр жил үерхэж хамт амьдарсан хосууд. Харин тэд ялихгүй нэг хэргээс болж түр хугацаагаар хоёр тийшээ болсон байлаа. Яг энэ үед Хосбаяр санамсаргүй тохиолдлоор Нандин бүсгүйг гэртээ авч ирж хонуулснаас болж ээдрээт явдлын эх үүсвэр тавигдана. Нандингийн гэр бүлийнхэн Хосбаярыг буруугаар ойлгож олон нийтийн цахим сүлжээнд түүний нэр хүндийг унагасан бичлэг тавьснаас болж Хосбаяр гэрээсээ ч толгойгоо цухуйлгах аргагүй хүнд байдалд орно. Энэ явдалтай зэрэгцэн Анужин Хосбаяртай учраа олохоор гэрт нь ирсэн ч Нандинтай таарсан нь дарин дээр давс нэмсэн хэрэг болох нь тэр. Нэг үгээр хэлэхэд Хосбаярын амьдрал, нэр хүнд, хайр сэтгэл нэг мөсөн баларч гүйцнэ. Эцсийн мөчид Анужин Хосбаяр нар ойлголцох болов уу?

Хэн нь хэндээ “Надтай үлдээч” гэж чин сэтгэлээсээ хэлэх бол…

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр

Хэзээ: 2019.09.17 -21:00

2019.09.18 -21:00

2019.09.19 -21:00

2019.09.20 -21:00

2019.09.21- 19:00

2019.09.22- 19:00

Үргэлжлэх хугацаа: 100 минут

Насны ангилал: 15+

Тасалбарын үнэ:

25,000 ₮

20,000 ₮

15,000 ₮

10,000 ₮

Тасалбарыг: УДЭТ-ын билетийн касс, ticket.mn-ээр худалдаалж байна.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль “Ай Си Ти” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль  өнөөдөр /2024.04.10/ мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Ай Си Ти” …