Сургуульд багшлахаар ирсэн гадаадын иргэнийг хар тамхины хэргээр баривчилжээ

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өчигдөр /2019.09.16/ өглөө 06.45 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс биедээ хар тамхи, мансууруулах төрлийн эм, бэлдмэл авч явсан гадаадын иргэнийг саатуулжээ.

Тодруулбал, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг ЗУРГААН грамм хар тамхины төрөл хадгалж явсан болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн түүний биеэс шээс авч, хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

Тэрбээр  өнгөрсөн наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн байна. Тус иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна.

 

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …