Уран сайхны гимнастикийн баг тамирчид ДАШТ-д оролцож байна

Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрийн дагуу Азербайжан улсын Баку хотноо энэ  сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа.  Уран сайхны гимнастикийн насанд хүрэгчдийн 37 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 60 орны 150 гаруй баг тамирчид өрсөлдөж байгаа аж.

Манай улсын баг тамирчид түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын ганцаарчилсан төрөлд хоёр  тамирчинтай оролцож байгаа  юм байна. Энэхүү тэмцээнд оролцож буй Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал, багийн ахлагчаар Балцэрэн Цогтбаяр, Шүүгчээр ОУШүүгч, ОУХМастер Баатаржав Эрдэнэзаяа, Дасгалжуулагчаар Спортын мастер Мөнхбаяр Булган, Цэнджаргалын Тунгалаг, ганцаарчилсан төрөлд Хашбатын Ундрам, Цогтбаярын Саруул нар оролцоно. 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.