“Дэлхийн мисс-2019” тэмцээнд М.Цэвэлмаа Монгол Улсаа төлөөлөн оролцоно

Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс 2019” буюу “Miss World” уралдаанд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр М.Цэвэлмаа тодорлоо.
Монгол улсыг төлөөлөн оролцох гоо бүсгүй М.Цэвэлмаад титэм гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2019.09.15/ Холидэй Инн зочид буудалд болж, тэргүүн титмийг “Miss World-2018” уралдааны оролцогч Э.Энхриймаа гардуулсан юм.

Ийнхүү мисс М.Цэвэлмаа 2019 оны арванхоёрдугаар сарын 14-нд Лондон хотноо болох 69 дэх удаагийн Дэлхийн мисс шалгаруулалт тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм. Мисс М.Цэвэлмаа нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг өнгөрөгч хавар хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд “Монголын сайхан бүсгүй-2018” уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийн “Мөнгөн эрдэнэ”-ийн өргөмжлөлийн эзнээр тодорч байжээ.

Манай улсын хувьд “Дэлхийн мисс”-ийн шалгаруулалтад өмнө нь хэд хэдэн удаа амжилттай оролцож, шилдгүүдийн тоонд багтан, үндэсний хувцас, авьяас, танилцуулга зэрэг төрлүүдэд шилдгээр нэрлэгдэж байсан билээ.

Тодруулбал, мисс А.Баярцэцэг “People’s choice” номинацийн ялагчаар тодорч, шилдэг 11 дүгээр байр, мисс Ц.Энхжин шилдэг 15-д багтсан. Тэгвэл өнгөрсөн жилийн мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч, дэлхийн тайзан дээр монгол өв соёлоо сурталчилсан төдийгүй түүний санаачилсан сүрьеэгийн эсрэг төслийг Хятадын тэргүүн хатагтай дэмжиж, 100 мянган юанийн хандив өргөсөн.

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …