Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг зарлалаа

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж”  жилийн аяныг зохион байгуулах болсон талаараа  өнөөдөр тус газрын орлогч дарга Н.Мандуул, НГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул “Уг аяныг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. 2018 онд “Би хариуцлагатай аав ээж” аяныг 2018.04.01-07.01 хүртэлх хугацаанд зарлан оюутны ур чадварын “Дэвжээ” тэмцээн, “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөн, “Манай хороо-Хүчирхийлэлгүй хороо” эсээ бичлэгийн уралдаан гэсэн гурван нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, хоёр нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэсэн.

Энэ жилийн аян нь 2019 оны долдугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл бүтэн жил үргэлжилж, Нийслэлийн төр захиргааны 87 байгууллагын эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл, 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн төлөөлөл, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөлийн гишүүд, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн оюутнууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой болох юм” гэв.

Уг жилийн аяныг өрнүүлснээр нийгэмд эцэг, эх үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дадал, хэвшлийг бий болгох ажилд бодитоор нөлөөлөх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа аж.

“Би хариуцлагатай аав ээж”  жилийн аяны  нээлтийн үйл ажиллагаа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” есдүгээр сарын 16-ны өдөр 11:00 цагт болно.

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …