“Далай шиг говь, Говь шиг далай” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Монгол орны хил хязгаар нь үл харагдах алтан шаргал говь, зэрлэг ан амьтан болон БНСУ-ын зах чөлөөгүй дүнхэлзэх цэнхэр далайн амьдралаар аялуулсан “Далай шиг говь, Говь шиг далай” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 9-ний өдөр БОАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд нээлтээ хийлээ.
Тодруулбал, “Photo life” студийн захирал, гэрэл зурагчин Х.Сэргэлэнбат дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөн бидний өмнө тулгарч буй асуудал болсон гэдгийг байгалийн зургаар дамжуулан ойлгуулахаар “Нэг дэлхий” төслийг эхлүүлсэн юм. Уг төслийн хүрээнд БНСУ-ын гэрэл зурагчин Пак Мин Гёнтэй хамтарсан “Далай шиг говь, Говь шиг далай” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэн нь гэрэл зургаар дамжуулан хувь хүний байгаль дэлхийгээ хайрлах төлөвшилд нөлөөлөх зорилготой аж.

Тус үзэсгэлэн энэ сарын 13-ний өдрийг дуустал Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд үргэлжлэх юм

 

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …