Д.Тогтохсүрэн:Ард нийтийн санал асуулгыг 17 тэрбумаар явуулах боломжтой

УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа билээ.Үүнтэй холбогдуулан ирэх аравдугаар сарын 30, 31-нд ард нийтийн санал асуулгыг явуулахаар тогтоод байна. Санал асуулгын зардалд нийт 29 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо гаргасан юм.

Ард нийтийн санал асуулга явуулахтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “Төсөв хэт өндөр гэдэгт санал нэг байна. Бүлгийн зүгээс 29 тэрбум төгрөгийг 17 болгох боломжтой гэж харж байна. Засгийн газар, аймаг, сумын зохион байгуулалттай зардал бий. Түүнийг хасна. Сонгуулийн ерөнхий хорооны зардлыг ч тодорхой хэмжээнд бууруулна. Хамгийн бага түвшинд хүргэх боломжтой гэж ярилцаж байна. Ерөөсөө л дөрвөн төрлийн зардал бий шүү дээ. Нэгдүгээрт, Сонгуулийн ерөнхий хорооны зардал. Хоёрдугаарт, санал тоолох хар машин. Гуравдугаарт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын зардал. Дөрөвдүгээрт, цагдаагийн байгууллагын зардал. Дээр нь санал асуулгын хуудсыг бэлтгэх, хэвлэх, сурталчлах зэрэг УИХ-ын Тамгын газрын багахан зардал бий” гэв.

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …