Нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн 100 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Лувсанжав Мөрдорж агсны мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Тус түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн хамт олон хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Л.Мөрдорж нь 1919 оны 9-р сарын 15-нд Улаанбаатар хотноо төрсөн. 1929 онд бага сургууль, 1932 онд санхүүгийн курст сурч, 1932 онд Төв театрын хөгжимчин, 1936 оноос цэргийн алба хааж, мөн оноос цэргийн чуулгад хөгжимчин, дарга, 1941 оноос улсын циркт хөгжимчин, удирдаач, 1950-1956 онд Москвагийн хөгжмийн их сургуульд (багш нь Е.К.Голобеев, В .Г.Фере) суралцан төгсөж Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжмийн зохиолч, 1970-1974 онд Улсын багшийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн салбарт зохиомжийн багш, 1974 оноос бие даасан мэргэжлийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байв.
Хүндэтгэлийн концерт есдүгээр сарын 20-нд 19:00 цагаас Филармонийн тайзнаа эгшиглэнэ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …