“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ болно

Мишээл экспо төвд энэ сарын 18-24 –нд “Намрын ногоон өдрүүд-2019” шинэ ногоо болон баяжуулсан хүнсний худалдааг зохион байгуулна.

Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор болох юм.

“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр

  • 9-р сарын 20-нд “Баяжуулсан хүнс”,
  • 9-р сарын 21-нд “Атар-60 жил” болон “Үндэсний хоол”,
  • 9-р сарын 22-нд “Мах сүүний анхдугаар аян”,
  • 9-р сарын 23-нд “Органик хүнс” өдөрлөгүүдийг тус бүр зохион байгуулна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …