Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Засгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Өнгөрсөн жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засгийн өсөлтийг сэргээх, төсөв санхүүгийн орчныг эрүүлжүүлэх, сахилга батыг чангатгах “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогын дүнд эдийн засгийн өсөлт 2018 онд 7,2 хувьд хүрчээ. 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт буюу 8 хувьд хүрэхээр байгаа аж. Түүнчлэн 2018 оны гүйцэтгэлээр нэгдсэн төсөв 27,8 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Бизнесийн орчин сайжирч хөрөнгө оруулалт 30 хувиар өсөж, экспортын хэмжээ нэмэгдэж, зээлийн хүү 16,9 хувь хүртэл буурчээ.

Ирэх онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлд үргэлжүүлж, дараах зарчмыг баримталж ажиллана. Төсвийн сахилга батыг тууштай үргэлжлүүлж,алдагдлыг үе шаттай бууруулах, Бизнес хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн татварын хуулийн шинэчлэл хийнэ. Гаалийн шинэчлэлтийг дуусгаснаар гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, байгалийн баялагийн татвар хураалтыг сайжруулна. Өмнөх жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг бүрэн дуусгаж, нийгэмд тулгамдсан төсөл хөтөлбөрүүдийг эхлүүэх зарчим баримталж ажиллана гэв.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдэнэ

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болов.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдснээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэнэ.  Тус конвенци нь 19 зүйлтэй, ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгажээ.

Монгол Улс дэлхийн 11 улстай ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулж, Ялтан шилжүүлэх тухай Берлиний болон Европын зөвлөлийн конвенциудад тус тус нэгдэн орсон. Энэ хүрээнд дээрхи зарим улсуудад ял эдэлж байгаа өөрийн орны иргэдээ шилжүүлэн авсан бөгөөд одоо ч ОХУ, Япон улсаас тус бүр нэг иргэнээ шилжүүлж авах ажиллагааг явуулж буй.

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …