Д.Лүндээжанцан, З.Энхболд нар Үндсэн хуулиар мэтгэлцэнэ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Ард нийтийн санал асуулга явуулах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс санал асуулгад засаглалын хэлбэрээ ард нийтээс асуух санал гаргасан.

Тэгвэл уг  асуудалтай холбогдуулан С1 телевизээс “Парламентын засаглал уу, Ерөнхийлөгчийн засаглал уу” сэдэвт мэтгэлцээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлагч, МАН-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарыг “Цензургүй мэтгэлцээнд” урьж, оролцуулахаар болсон байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нь 1992 оны Үндсэн хуулийг батлалцах Ардын их хурлын гишүүнээс эхлээд парламентад нийт долоо удаа сонгогдсон туршлагатай парламентын гишүүн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хувьд парламентад гурван удаа сонгогдохдоо, УИХ-ын даргаар нэг удаа ажилласан мөн л шилдэг хуульчдын нэг билээ.

Д.Лүндээжанцан, З.Энхболд нарыг мэтгэлцээнийг энэ сарын 16-ны даваа гаригийн 21:00 цагаас С1 телевиз болон  Цензургүй Яриа-Цензургүй Сурвалжлага пейж хуудсаар шууд дамжуулах ажээ.

 

 

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Anonymous says

    ЭНХБОЛД МАШ ИХ ХОНЗОГНУУР ХҮН УЧИР ХОЛ ЯВМААР ХҮН ШҮҮ

  2. нухаж хаяцгаа says

    Хуулиа зөрчиж бгааг энэ хоёр мал мэдэхгүй бгаа юмуу?ямар засаглалын хэлбэр байхыг ард түмэнээс санал асуулга явуулж шийднээ гэсэн хуулийн заалтыг би олж харсангүй ээ,үндсэн хуулиа өөрчилөх хэлэлцэх эсэхээ ард түмний дунд санал асуулга явуулж шийднэ гэсэн хуулийн зүйл заалт байх юм,ингэхээр хуули зөрчиж бгаа хэрэг бус уу?энэ хоёрын мэтгэлцээн өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч бгаа хэрэг?ийм юмнууд төрд бгаа учир хуулиндаа биш хүндээ бгаа юм,энэ хоёр хулгайчийг болдогсон бол гурил шигээ нийлүүлж нухаад нэг олигтой юм гаргаад авчихсан даа,новшнууд

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.