Төв аймгийн замд том оврын гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Төв аймгаас Улаанбаатар зорчих чиглэлийн замд том оврын 3 машин мөргөлдсөн ноцтой осол гарлаа. Тодруулбал, өнөөдөр 13.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  буюу Төв аймгаас Улаанбаатар руу зорчих чиглэлд хүнд даацын хоёр автомашин болон жуулчид тээвэрлэж явсан “Фургон” маркийн автомашинууд мөргөлдсөн байна.  Ослын үеэр 7 хүн гэмтсэн бол 2 нь маш хүнд гэмтэл авч ГССҮТ-д яаралтай хүргэгджээ.

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …