Н.Цэрэнбат: Ноён уул орчмын газрыг дархан цаазат газар болгон ангилал ахиулах шийдвэр гаргалаа

Засгийн газрын өнөөдрийн /2019.09.11/ ээлжит хуралдаанаар Ноён уул орчмын 21600 га газрын улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох шийдвэрийг гаргалаа.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр /2019.09.11/ мэдээлэл хийлээ. 


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газрын улсын тусгай хамгаалалтад авахдаа дархан цаазат газар болгон ангилал ахиулах шийдвэрийг гаргалаа.

Ноён уултай холбоотой асуудал олон жил яригдсан. Энэхүү газар нутагт үйл ажиллагаа явуулдаг 12 тусгай зөвшөөрлийн асуудал хөндөгдөж байна.

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 1995 онд 16 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад нийт 21600 га газрын авсан байдаг. Хэдийгээр тусгай хамгаалалтад авсан ч үүнээс хойш 12 лиценз олгогдсон. Тухайн үед 359.7 га газрыг алтны хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Үүнээс хойш 1995 оны арванхоёрдугаар сар, 1997 оны тав болон арваннэгдүгээр сар, 2000 оны наймдугаар сар, 2001 оны зургаа, есдүгээр сар, 2002 оны нэгдүгээр сар, 2004 оны арваннэгдүгээр сард лиценз олгогдсон байдаг. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын наймдугаар сарын 11-ний өдрийн 320 дугаар тогтоолоор баталсан Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэгт Ноён уул орчимд олгогдсон тусгай зөвшөөрлийн олголт, бүрдүүлсэн материал, түүний үндэслэл хууль зөрчсөн эсэхийг шалгах, холбогдох хууль хяналтын байгууллага эдгээр лиценз олголтод хууль бус үйлдэл гарсан эсэхийг шалгаж байна.

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга …