С.Мөнхбат: Монгол Улсын нэрийг бодож Э.Сумъяаг ДАШТ-руу явуулах шийдвэрийг зөвшөөрлөө

Чөлөөт бөхийн тамирчин М.Пүрэвтунгалагийн ар гэрийнхний өргөдлийн дагуу Чөлөөт бөхийн холбооны сургалт дасгалжуулалтын техникийн зөвлөл өчигдөр орой яаралтай хуралджээ. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос /МЧБХ/ өнөөдөр /2019.09.11/ мэдээлэл хийлээ.


Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “М.Пүрэвтунгалаг Дэхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ явах байсан ч эмчийн магадалгаагаар хасагдсан гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудлаар өчигдөр яаралтай хуралдсан.

Хурлаас 2019 оны ДАШТ-ууд бол Монгол Улсын хувьд олимпийн наадамд оролцох эрх авах хариуцлагатай жил. 53 кг-ийн жин олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг. Олимпийн наадмын эрх авахын тулд ДАШТ-д барилдах тус жинд Монгол Улсыг төлөөлүүлж Э.Сумъяаг барилдуулах нь зөв” гэсэн шийдвэр гаргасан. М.Пүрэвтунгалагийн эрүүл мэндэд анхаарч, эмчилгээнд шаардлагатай хөрөнгө санхүүг холбооны зүгээс гаргана” гэж мэдэгдлээ.

М.Пүрэвтунгалагийн аав С.Мөнхбат “Манай гэр бүл Зөвлөлөөс гарсан дээрх шийдвэрийг хүндэтгэн хүлээж авч байна. Үнэндээ бол монголчууд түрүүлсэн мориныхоо байр шагналыг хамгийн сүүлд ирсэн мориндоо өгдөггүй гэдэг үүднээс Э.Сумъяаг ДАШТ-рүү явахгүй үлдэх байх гэж бодож байсан. Би охиноо ДАШТ руу явж чадахгүйг  мэдэж байсан. Хэрэв миний охиныг явуулахгүй бол өөр хэнийг ч явуулахгүй гэж Баянхонгороос гарахдаа бодож байсан. Тиймээс Монгол Улсын нэрийг бодож Э.Сумъяаг ДАШТ-руу явуулах шийдвэрийг хүлээж авсан. Э.Сумъяа ДАШТ-д сайн барилдаж олимпийн эрх авч ирээрэй гэж ерөөе. Би Э.Сумъяаг бодсондоо биш Монгол Улсаа бодоод охиноо үлдээлээ шүү” гэв.

 

Холбоотой мэдээлэл
6 Comments
  1. Anonymous says

    Хөөрхий охины сэтгэлзүйг сайн бэлдэж өгөөрэй. Одоо бол сэтгэлзүйн дарамт ихтэй явах нь байна шүү дээ. Түрүүлэхгүй бол яана аа гэж айж байгаа байх. Гэхдээ чи түрүүлнэ ээ дүү минь, санасан мэх, сурсан зүйл, багийн заавар, гээд юу чадахаа л хийчих!

  2. Зочин says

    Яах аргагүй ил шарх сорви хатигтай бол очоод тэмцээнд оруулахгүй биз дээ бас л үхэр монгол зан гаргаж байна шүү энэ өвгөн сенсаац тарьж олны хараанд охиноо оруулах мунхаг арга байна да өчнөөн олон тамирчид л хасагддаг тохиолдол зөндөө л байдаг энэ өвгөн шиг ингэж дөвчигнөдөг дүнхүүнүүд гараагүй дэ

    1. Anonymous says

      Гүй бас зориуд хассан ч юм билүү бүү мэд шүү дээ. Ерөөсөө боломжгүй байсан бол бас одоо ингээд зөвшөөрөхгүй шдээ. Нэг НО байгаа болоод л бантаж, шийдвэрээ буцааж байгаа байлгүй дээ

    2. Anonymous says

      Sanal 1bn.xvvxdiinxee ireedvid xar tolbo suulgaad.

  3. zochin says

    uhen geed bsan yasan be

    1. Anonymous says

      Uhtsen uu

Comments are closed.