Жүжигчин Э.Одбаяр, Э.Батнямбуу нар Соёлын Тэргүүний ажилтан боллоо

“Фантастик продакшн”-ы 10 жилийн ой, “Скайтел” группийн 20 жилийн ойд зориулан бүтээсэн “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино энэ сарын 7-ний өдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн үеэр “Фантастик продакшн”-ы жүжигчин Э.Одбаяр, найруулагч Р.Эрхэмбүрэн, зураглаач Г.Гүенбаатар, гэрлийн найруулагч, жүжигчин Э.Батнямбуу нарын эрхмүүд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалгав.

“37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны киног хоног тоолон хүлээсэн үзэгч та бүхэндээ дуулгахад 9-р сарын 9-ний Даваа гарагаас эхлэн SkyGO аппликэйшн болон Скаймедиа видео сангаар киноны эхний анги үзэгчдийн хүртээл болж эхэлсэн байна. Мөн үзэгчдэдээ зориулан тус киноны эхний ангийг SkyGO аппликэйшнээр үнэ төлбөргүй үзэх боломжийг нээж өгчээ. Харин телевиз үзэгчид маань NTV болон STAR телевизээр 9-р сарын 21-нээс эхлэн хүлээн авч үзэх боломжтой.

 

 

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …