Налайх, Дарханы замын осол хэрэг буурсан үзүүлэлттэй байна

Баянзүрхийн товчооноос Налайх чиглэлд зам засварын шинэчлэлийн ажил хийгдэж зорчих хэсгийг түр замаар холбон хөдөлгөөнийг зохицуулж байна. Үүний үр дүнд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн осол 66.3 хувь, гэмт хэрэг 77.8 хувь, нас барсан хүн 100 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлд зам засварын шинэчлэлийн ажил хийгдэж зорчих хэсгийг түр замаар холбон хөдөлгөөнийг зохицуулсны үр дүнд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн осол 6.7 хувь, гэмт хэрэг 12 хувь, нас барсан хүн 38.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж:Тээврийн цагдаагийн алба

Санал болгох мэдээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун энэ сарын 2-ны өдөр Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар …