Видео: Гаалийн байцаагч нарын бүлэглэн үйлдсэн авлигын хэргийн бичлэгийг ил болголоо

 Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү  өнөөдөр /2019.09.10/ Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн байцаагч нарын бүлэглэн үйлдсэн авлигын хэргийн бичлэгийг ил болголоо.

Тэрбээр Гаалийн байцаагч нарын 2015-2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн явцад хийгдсэн бичлэгийг үзүүллээ.

 

Т.Баярхүү “Гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн барааг гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28.281.063 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүй хариуд нийт 4.500.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон.

Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. Хууль бус зүйл шаардаж байгаа бол АТГ-т мэдээлж хамтран ажиллаж байхыг хүсч байна” гэлээ.

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. зочин says

    цаазаар авах хэрэгтэй

Comments are closed.