“Ирээдүйн авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) болон Америкийн Монголчуудын Соёлын холбоо хамтран “Ирээдүйн Авьяастан” хөтөлбөрийг арав дахь жилдээ зарлалаа. Энэхүү хөтөлбөр нь Соёл урлагийн их сургуульд анги дэвшин суралцахад санхүүгийн бэрхшээл тулгарч буй орлого багатай өрхийн оюутан сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож, цаашид сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжин, урлагийн боловсролыг хөгжүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой.

МУЗ нь СУИС-д  суралцаж буй орлого багатай өрхийн онц сурлагатай, үндэсний урлагийн ховор мэргэжлээр суралцаж буй, цаашид суралцах хүсэл эрмэлзлэлтэй, авьяаслаг гурван оюутанд 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгоно. Хөтөлбөрт оролцох оюутны материалыг СУИС-ийн сургалтын албанаас 2019 оны аравдугаар дугаар сарын 1-нд МУЗ-д хүргүүлнэ. Оюутнууд та бүхэн СУИС-ийн сургалтын албатай холбогдоно уу.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.